Увс аймгийн Онцгой комисс “КОВИД-19”-ын цар тахлын халдвар 5-аар нэмж бүртгэгдсэн тул тандалт, судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 08 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагааг хориглолоо.