Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны долоодугаар сарын 04-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлнэ.
Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор 2021 оны долоодугаар сарын 04-ний өдрөөс Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд дараах дөрвөн чиглэлээр нийтийн тээвэр үйлчилнэ.
- Нисэх буудлын буухиа чиглэл-1: “Чингис хаан” олон улсын нисэх буудал – Драгон төв
- Нисэх буудлын буухиа чиглэл-2: “Чингис хаан” олон улсын нисэх буудал – Төмөр замын төв вокзал
- Нисэх буудлын буухиа чиглэл-3: “Чингис хаан” олон улсын нисэх буудал – Дүнжигаравав худалдааны төв
- Нисэх буудлын буухиа чиглэл-4: “Чингис хаан” олон улсын нисэх буудал – Буянт-Ухаа нисэх онгоцны буудал