Цар тахлын эсрэг чадлаараа сөрөн зогсож буй УОК-ийг дэмждэггүй юм гэхэд зүхэхгүй ажлыг нь хийлгэе

Өнөөдөр хөл хорихоор зад шүүмжилнэ, хорихгүй болохоор бас зад шүүмжилнэ, вакцин хийхээр зүхнэ, хийхгүй болохоор бас зүхнэ. Тэгээд төр засгаа, УОК-ыг, Эрүүл мэндийн яамыг чухам яаж ажилла гээд байгаа ард түмэн юм бэ.

15.2k
үзсэн

Төр засгаа зүхэхийн хэрээр Цар тахлыг амархан давна гэж хэн хэлсэн юм бол.

Шулуухан хэлье, монголчуудын хувьд УОК-ын ажил бидний хувь заяа болчихоод байна. Хүссэн ч, эс хүссэн ч бид УОК-ын туган дор нэгдэж энэ их гай түйтгэрийн ард гарна. Өөр итгэж найдах газар хаана байгаа юм.

Бидний хэт их эрх чөлөө, сошиалд итгэдэг байдал, хоосон цэцэрхэл тэдний ажлыг тарамдуулж, эрч хүчийг нь сулруулж мэдэх нь. Энэ бол бодит аюул. Дэлхийн улс орнуудад вирустэй тэмцэж буй хоёрхон арга бий. Нэгдүгээрт, хөл хорино. Хоёрдугаарт, вакцин хийнэ. Монгол үүнийг л хийж байна.

Энэ их буруутгал, шүүмжлэл, хариуцлага нэхсэн байдал эцэстээ энэ улс орныг эзэнгүйдүүлж, биесээ тасчин хаях бүлэглэлүүдийн хэрэгсэл болвол яана. Ингэхгүй гэх баталгаа хаана байгаа юм. Өөрөө мэдэхгүй тэдний дам гар хөл болчихсон явж байвал яана.

Өнөөдөр хэний үг бодитой, хэний гаргасан шийдвэр зөв, хэнд итгэх ёстой вэ гэдгээ ялгаж салгаж харах цаг болж. Хэрсүү байх цаг иржээ.

УОК бодит судалгаа тооцоонд үндэслэн хөл хорионы зэрэглэлийг бууруулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээж байгаа. Гэвч сонгууль, шагнал, үйлчилгээний газруудын тоомжиргүй байдал, монголчуудын хэт их назгайрал дэгдэлтийг амаргүй байдалд хүргэлээ. Бидний араншингаас, буруу хандлагаас их зүйл шалтгаалж байна. УОК-ын ажлыг өдөр шөнөгүй сошиалд зүхэхээс өөр хийх ажилгүй хэдэн хүн цар тахлыг зогсоохгүй шүү дээ.

Тэдний хүссэнээр УОК огцор л доо.

Тэгээд хэн гарч ирээд үлгэрийн юм шиг өөрчлөх юм. Сошиалд идэвхтэй байгаа энэ хэдэн хүн Монголын төрийг гутааж, хүчгүйдүүлж юунд хүргэж, монголчуудыг хэн болгох гээд байгаа юм бэ. Цар тахлыг даван туулахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй Монголын төрийг тогтворгүй болгох нь хэнд ашигтай юм бэ. Ийм хүнд үед хүн төрөлхтөн төр засагтаа, эрүүл мэндийн салбартаа л итгэж найддаг юм байна. Эцсийн үнэн энэ л байна.

Манай мэргэжлийн байгууллагуудын хамгийн сүүлийн тооцооллыг танилцуулъя.

Монгол Улс вакцинжуулалтыг эрчимтэй явуулаагүй бол өнөөдөр халдварын тоо өдөрт 8472, нас баралт өдөрт 600 байх байж. Хятадад халдварын тохиолдол 80 мянга давахад үхэл нь зэрэгцээд 4000 давж байсныг санаарай. Харин өдгөө дэлхий нийт вакцинтай золгосны үр дүнд нас баралтыг 88,8 хувиар, халдвар авах эрсдэлийг 68 хувиар, маш хүнд хүний тоог 75,4 хувиар бууруулжээ.

Энэ үр дүнгээс илүүтэй шүүмжлэлийг түрүүлж уншиж байгаа монголчуудыг яалтай ч билээ. Ер нь бол вакцины талаар өнөөдөр олон улсад тогтсон ганцхан ойлголт байна. Вакцин нь халдвар авахаас хамгаалах, эсвэл халдвар авсны дараа хүндрэхээс сэргийлнэ гэж. Бүх төрлийн вакцин хүнийг 100 хувь халдвараас хамгаалж чадахгүй. Харин халдвар авсны дараа хүндрэх, хүндрэлээс болж нас барах эрсдэлийг 90-ээс дээш хувиар бууруулж байгаа үр дүн дэлхийд гараад байна.

Дэлхий нийт батлагдсан энэ л үр дүнд итгэж найдан амьдарч байна.

УОК-ын зүгээс ч энэ л үр дүн, судалгаа тооцооллыг зарчмаа болгосон. Өөр эмчилгээ, зохион байгуулалт энэ дэлхий дээр өнөөдөртөө алга.

Баабарын сая хэлсэн үгийг энд онцолъё. Тэрээр “Вакцинжуулалтын эсрэг арилжааны болон улс төрийн зорилготой тэмцэл гуйвуулга, хуйвалдааны онол гаарч байна. Үүнд үнэмшиж байгаа бол өөртөө хадгал. Тарамдаж байгаа эх орноо, ядарч буй ард түмнээ, өдөр шөнөгүй зүтгэж буй төр засгаа битгий зүх” гэж.

Өнөөдөр хөл хорихоор зад шүүмжилнэ, хорихгүй болохоор бас зад шүүмжилнэ, вакцин хийхээр зүхнэ, хийхгүй болохоор бас зүхнэ. Тэгээд төр засгаа, УОК-ыг, Эрүүл мэндийн яамыг чухам яаж ажилла гээд байгаа ард түмэн юм бэ. Ямар эрх ашигтай, ямар үнэт зүйлтэй ард түмэн болчихоод байгаа юм бэ. Үндэсний нэгдмэл үзэл санаа гэж байна уу. Ойлгодог, хүндэлдэг, дэмждэг, итгэж найддаг өчүүхэн ч зүйлгүй үндэстэн болчихсон юм уу.

Энэ бүгдийн арга эв, ая данг нь олж, ард түмнээ Цар тахлаас авч гарахын төлөө зүтгэж байгаа С.Амарсайхан гэж залууг зарим хүн “барьж идэх нь”. Заримдаа ч тэрээр үсээ зулгаахаас наахнуур ажиллаж байгаа бололтой харагдах юм. Дэлхийн аль оронд нь цар тахлын эсрэг ажиллах туршлага, мэдлэг, арга барил бэлэн байгаа юм. Агуу их Америк тив хүртэл сандарч байгаа биз дээ.

Дэлхий барьц алдсан өдрүүд үргэлжилж, дунд нь Монгол Улс адилхан сандраад явж байна. Өнөөдөр вирус нэг хүнээс нөгөөд халдварлахдаа өөрчлөгдөж, шинэчлэгдэж, эрдэмтдийг сандаргасан хэвээр байна. Үүний өмнө сөхөрвөл дэлхий тэр чигтээ үхнэ биз дээ. Үхэхгүйн төлөө, хохирол багатай давахын төлөө хаа хаанаа л хичээж байна. Ийм үед хэн рүү буруугаа чихэж, хэндээ ялархах юм бэ.

Хамтдаа л алхацгаая л даа. Ганцхан УОК, ганцхан С.Амарсайханы хийх ажил биш болчихоод байна шүү дээ.

НОК, УОК-оос гадна аймаг сумдын Онцгой комисс атгасан гар шиг нэгэн цул болж ажиллах ёстой.

Монголчууд сүүлийн 100 жил дайн байлдаан, халдвар тахлаас хол байжээ. Өвдөх, өлсөхийн зовлонгоос холуур явж ирж. Энэ байдлаараа өнөөдөр халдварт цар тахалд хандаж байна. Ард түмний амь насаар дэнчин тавьсан, увайгүй улстөржилт бас зэрэгцэж байна. Цар тахал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх нь. Бүх улс оронд ард иргэдийнхээ итгэл, сэтгэлийн дэмжлэгтэйгээр төр засаг нь цар тахлыг даван туулж байгаа. Олон түмнийхээ оролцоо дэмжлэггүйгээр төрийнх нь ажил амжилттай урагшлахгүй байгаа. Иргэд бидний оролцоо энгийн зүйлээс эхэлнэ. Дор бүрнээ халдвар хамгаалал, ариун цэврийн дэглэм, төр засгаас тогтоосон дүрэм журам, зохион байгуулалтын хүрээнд ажиллаж амьдрах ёстой.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы үг бүхэн одоо үнэ цэнэтэй байна. Тэрээр саяхан “Нөхцөл байдал хүндрэхийн хэрээр бид бэлтгэлтэй байна, үндэсний хэмжээнд гамшгийн хариу арга хэмжээ авах цогц төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллагууд бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Вакцинаа нөөцөлж авсан. Ямар их ажил, хичээл зүтгэлээр вакцины нөөцтэй болсон билээ. Тийм болохоор хадгалалт, тээвэрлэлтийн горимыг сайтар баримтлах ёстой.

Удахгүй бид ХӨСҮТ-ийн дэргэд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн барилгаа ашиглалтад оруулна.

Хүчилтөрөгчийн үйлдвэр маань ашиглалтад ороход бэлэн болсон. Цар тахал цаашдаа хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй, магадгүй гурав, дөрөв дэх давлагаанууд бий болохыг үгүйсгэхгүй. Мутацилагдсан вирусийн халдвар улс орнуудад бүртгэгдсээр байгаа учир шинэ төрлийн вирусийг судлах боловсон хүчнүүдээ Японд бэлтгэж байна…” гэхчлэн ярьжээ.

Хөл хорионы талаарх түүний байр суурь бол, “Ард түмнийхээ амьжиргааг, аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг бодолцохоос өөр арга алга. Хөл хорих амархан. Гэвч хорьсоор байгаад эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихвэл түүнээс ч аймаар үр дагавар гарна. Эргээд арилгахад маш хэцүү. Тиймээс Засгийн газар аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгжүүдээ үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжоор хангахыг хичээж байна. Харин энэ тохиолдолд ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань дор бүрнээ хариуцлагатай байж үр дүн гарна шүү” гэсэн. Засгийн газар, УОК-ын хувьд уян хатан байгааг бүгдээрээ харж байгаа. Бусад улс оронд гадаадад байгаа иргэдээ хүлээж авахыг огт зөвшөөрөөгүй. Зөрчвөл хуулийн хатуу хариуцлага тооцно гэсэн. Монголчууд бол дур зоргоороо байгаа даа,“Биднийг эх оронд маань аваачихгүй байна, ирж авахгүй бол ингэнэ, тэгнэ” гэж тонгочиж, онгоц онгоцооор ирсээр…

Ийм эх оронтой, төр засагтай байгаадаа монголчууд баярлах ёстой. УОК-ын ажилд алдаа бий, тэдэнд хүчрэхгүй асуудал, төрийн төмөр нүүрийг харуулах үе ч бий. Наад зах нь хөл хорь, хорьж болохгүй, вакцин хий, хийж болохгүй гэсэн нийгмийн хоёр том хуваагдлын аль нэг талд нь заавал шийдвэр гаргах ёстой. Гаргасан шийдвэрийг нь улстөржилт болгодог хэсэг байна.

Ингээд УОК, Шадар сайд С.Амарсайхан сайн ч ажиллаад байгаа юм шиг, эсвэл муу ч ажиллаад байгаа юм шиг эргэлзээг ямагт төрүүлж ирлээ.

Эргэлзээний тухайд дэлхий тэр чигээрээ эргэлзээн дунд байгаа. Маргааш нь тодорхойгүй дэлхийд амьдарч байна. Үүнээс Монголыг салгах аргагүй, ийм нөхцөлд сайн, муу ажиллаж байна гэж дүгнэх нь өөрөө бараг боломжгүй асуудал болсон доо. Зүгээр л ард нийтээрээ УОК-ын ажлыг дэмж, тэдэнд итгэ. Өөр ямар ч арга зам байхгүй.

Гамшиг тахлын ард гарч байсан туршлагатай цөөхөн дарга нарын нэг нь С.Амарсайхан мөн. Хотын дарга байхдаа тахлын хэмжээнд нэгэнт хүрсэн нийслэлийн утааг 50 хувь бууруулж чадсан. Тухайн үед тэрбээр бас л дайралт, зүхэл дунд ажилласан, гал дундуур явсан, бууж өгөөгүй.

Өчнөөн жил ярьсан, олон тэрбумыг зарсан, гэвч үр дүн нь гараагүй ажлыг С.Амарсайхан бага хугацаанд амжилттай сайн зохион байгуулсныг өнөөдөр энд бичих нь долоолт биш байлгүй дээ. Одоо тэрээр УОК-ыг удирдаж байна, халгамаар хүнд бэрхийн дунд нүд рүүгээ чичүүлээд зогсож байна. Түүний тухайд утааг 50 хувь багасгаж чадсан хүн, цар тахлын ард гарна гэсэн итгэлээр бүгд харцгааж буйг ойлгож байгаа биз. УОК-ын дарга С.Амарсайхан хэрвээ сөхөрвөл өөр тэгээд хэнд ч найдах билээ дээ.

Эх сурвалж: Baabar.mn

Холбоотой Мэдээлэл


Сэтгэгдэлтэй 20


  1. Эдрэнэчимэг says:

    Төр засагтаа итгэж байгаа. Тавьсан шаардлагыг нь ягшитал биелүүлнээ. Энэ хариуцлагын дор хувь хүний хариуцлага маш чухал байгаа. Хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй

  2. Anonymous says:

    Бид 2 жил цаг, минут тутамд халдварын дэглэм сахих тухай сонсож байна. Тэгвэл албан тушаалтангууд нь яахаараа сонгуульдаж улс орон даяар нь бөөгнөрөл үүсгэж байгаа юм, яахаараа бэлэг сэлт, одон медаль тарааж гадна дотногүй хоол цай болон бөөгнөрүүлж байгаа юм, яахаараа талбай дүүрэн шоу, парад гэж, яахаараа улс орон даяар хурдан морины уралдааныг нэг цэгт бөөгнүүлж уралдуулах гэж, юун баяр наадам? Шийдвэр зөвхөн энгийн хүмүүст л тусдаг байгаад бухимдал, эсэргүүцэл байна! Дээр нь ам ангайх болгондоо улс төржилт ханхлуулж байх юм!

  3. Иргэн says:

    Өвчин тараад байгаа нь монголчууд биднээс өөрсдөөс нь замбараагүй дэг журамгүй,халдвар хамгааллын дэглэм барихгүй байгаагаас шалтгаалж байгаа шүү.одоо өвчин тараагч нь засгийн газар,УОК юм шиг юм ярихаа больж маскаа зүү,вакцин хийлгэвэл бид ялна.өөр хэнч биш.УОК мэдээллээ бүдэг бадаг нууцлаад байх хэрэггүй.хаана голомт гарч байна тодорхой байршилыг хэлээч .тэгвэл хүмүүс өөрсдийгөө хамгаалахадхэрэгтэй шүү дээ.тэртэй тэргүй өвчин дэлгэрч ихсэн байна

  4. Иргэн says:

    Шаардлагатай эм нь аптект боломжийн үнэтэй байж байдаг өвдөхөд хүссэн эмнэлгийн тусламжаа саадгүй авчихдаг бол ингэж бухимдахгүй шүү дээ.

  5. Anonymous says:

    MAНай намд буруу байхгүй өөрсдөө маскаа зүү, өвчин туссан бол хохь чинь

  6. Зочин says:

    Сумьяабазар Оюунэрдэнэ 2 л Амарсайханд гай болж бхыгаа юм даа. Попорсон е.сайд муйхар бөх 2 г л огцруулах хэрэгтэй.

  7. Zochin says:

    Odoo 7 sariin 1.2.3 geed elseltiin shalgalt ehlene.aimag sumfaar kovid tarj baigaa ene ued.aimagiin tuvuud ruu buh sumdaas elseltiin shalgalt uguh huuhduud.eej.aav.ah duusiinhee negiig daguulj irj shalgaltaa ugnu mash olon huuhduud .hunii tsuglaralt bolno .tanil tal ah duutei n tedniidee bairlana .tanil talgui n buudal .hulsni bair savuudaar honoglodog.ene huuhduud dotor chin ymar negen vaktsin hiilgeegui bolon 1 tun hiilgesen huuhduud ch bgaa.ene talaar ontsgoi komiss.bolovsroliin yam.farga nar negiig bodoj.bna uu.etsdel mash ih garch bolohiig bodoltsooroi darga naraa.zohion baiguulalt aa ertnees bodoj bna uu

  8. Anonymous says:

    Яг л үнэн бичиж .өөрсдийнхөө ухамсаргүй дорой байдлаа өөр хүн рүү чихэж буруутгасаар л байх уу. УОК ын шийдвэрийг хүн бүхэн биелүүлж хариуцлагатай байвал болно ш дээ. Одоо нам гэж талцаж бх цаг биш . Өөрийгөө . Ойр дотны хүмүүсээ өөрсдөө хамгаалах хэрэгтэй

  9. Zochin says:

    Orjiin 2 vac l avch garaad bna.ter Indiag haraldaa.chumakiin covivac,sputnikiig l nuhtsuld mutatsd hamgiin sain nuluulj chadaj bna!!!China oros gej hereldej hereggyee.hyatdiin vac haldvar ihesgeed geed uur vac hiilegsen ornuudiig harj bga biz dee?!5sard orsuud soritsuudaa yzhed 50iad ni India shtam ban bol unuudur 90%ni ind.shtam ilerch bna tiimee haldvar ogtsom bas hurdtai nemegdej emnelgiin asuudal ahiaad l hetsyy boloh ni geed mer ni helj bna!!mnaid ch tarhaj bga bh.Sputnik covivac2iig l daruihan huutsuld.amind oroh ni ter 2 l bololtoi

  10. Зайл says:

    Хуцна биз зайлцан бөгс долоогч ийм юм бичнэ дээ

  11. gb says:

    НААДМАА БОЛИОЧ ЭЭ АМЬ ХЭРЭГТЙ!

  12. Норолхоо says:

    УОк эрүүл мэндийн яамандаа итгэж байгаа.Саяхан хархорин захын өмдний тасгаар үйлчилүүлсэн тэнд наймаа хийж байгаа худалдаачид хөгшин залуугүй маскгүй сууж байна.Маск зүүхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог болмоор байна.Арай хэтэрхий

  13. Зочин says:

    Ѳнгѳрсѳн зүйлийг ѳнгѳрсѳнд нь үлдээгээд одоо яах вэ гэдэгтээ нэгдэх хэрэгтэй.Тѳрѳѳ хүндэлье.Ѳѳрсдѳѳ хариуцлагатай байя.10Хоног хѳл хорих хэрэгтэй.Эсвэл хорьсон юм шиг гэртээ байцгаая

    • Anonymous says:

      Хөл хорих нь яах вэ яаж амьдрах вэ өнөөлөр би гутлын цехээ хаахаас өөр аргагүй болж байна миний ард 2 өрх байдаг ARDNI hand made гэж пэйжрүү орж үзээрэй миний босгосон бренд баяртай болж байна даа төр засгийн төсөл хөтөлбөр худалаа гэдгийг ойлгов

  14. Anonymous says:

    Анхнаасаа ард иргэдээ боддог төр байсан бол хүн ам нөхөн үржихгүй тал дээр анхаараад спутник хийхгүй яасын бэ би болж байвал гэсэн сэтгэлээр хандсанд нь төр засагаа зшхэлгүй яах вэ оюун юэрдэнэ хаана байна хятадхуу айлчлаад таг шүү

  15. 111 says:

    Дандаа балай шийдвэр гаргаж бга юм чинь аргагүй дээ

  16. Санаа says:

    Улс төрийн болон тэднийг дагасан гадна дотоодын ашиг сонирхолууд, ардчилал эрх чөлөө гэдгээр далим хийх зорилготой дураар аашлагчид / анарх/, мөнгө нэр төрийн ашиг сонирхолд автсан эмч эмнэлгийн мэргэжилтнүүд Монголын КОВИД 19 хэмээх эмгэнэлт жүжигт гол дүрийг бүтээцгээлээ. Иргэд бараг ойлгосондоо.

  17. зочин says:

    бидний эв нэгдлийг хэсэгхэн хүн үймүүлээд бна

  18. Anonymous says:

    Hutsalgui ajlaa l oligtoihon hii. Chadahgui baij chavgants shig gomdollood har novshnuud chin

Leave a Reply

Your email address will not be published.