Австрали улс 2022 оны 12 дугаар сар хүртэл хилээ нээхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн байна.
“Коронавирус аюултай хэвээр байна. Бид бусад орнуудад гарсан шиг халдварын дэгдэлтийг дахин гаргагүйн тулд нэн болгоомжтой байх ёстой” хэмээн Скотт Моррисон мэдэгджээ.
Тус улс өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн гадаадын иргэдийг нэвтрүүлэхээ зогсоосон юм. Харин шаардлагатай хүмүүс Австралид ирсэнийхээ дараа зочил буудал эсвэл тусгай хуаранд 14 хоног тусгаарлагдах ёстой юм байна.