Өнөөдөр Токио олимпын боксын тэмцээн эхэллээ.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байна.
Э.Цэндбаатар хамгийн эхэнд рингэнд гарлаа. Тэрээр эхний тойрогт Кенийн 38 настай ахмад тамирчин Николас Окоттой таарсан байв. Окот 2008 онд Кенийн шигшээ багт орсон тамирчин. Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальтай, Бээжингийн олимпын наадамд оролцож байсан хашир тамирчин. 2015 онд Африкийн наадмын хүрэл медаль авсан нь түүний хамгийн том амжилт. 2017 онд Африкийн аварга болсон.
Манай боксчин шүүгчдийн саналаар 3:2 харьцаатай ялалт байгууллаа.
Э.Цэндбаатар дараагийн тойрогт Азербайжаны Тайфур Алиев, Вьетнамын Нгуен ван Дуонг хоёрын хэн ялсантай нь 28-нд тулалдах болно.