Дельта вирустэй холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Л.Баттөр захирал тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Долдугаар сарын эхний үеийн нислэгээр ирсэн иргэдээс авсан PCR шинжилгээгээр 22 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ энэ хүмүүсээс Дельта хувилбар илрээгүй. Илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл.
Иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсэж байна. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй.
Албан ёсны мэдээгээр өнгөрсөн тавдугаар сард Дельта хувилбарын таван тохиолдлын сорьцыг \зөөвөрлөгдсөн\ Япон улс руу явуулсан. Эдгээр тохиолдолд ноцтой шинж тэмдэг илрээгүй.
Дельта вирус нийт тохиолдлын хэдэн хувийг эзэлж байгааг одоохондоо тодорхойлоогүй. Тэгэхээр нийт Дельта хувилбарын долоон тохиолдол байгаа гэж ойлгож болохгүй юм.
Түүнчлэн бид Дельта хувилбар орж ирсэн гээд айлгаад, хөл хорио тогтооно гэсэн ойлголт байхгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сайн бариулах аргыг л барьж ажиллана. Иргэд ч өөрсдөө дэглэмээ сахих хэрэгтэй” гэв.