Өнөөдөр Токио хотын Budokan ордонд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаан болж байна.
Саид Моллаи D хэсэгт орсон. Манай бөх эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж, барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон яллаа. Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевийг нэмэлт цагт яллаа.
Одоо хэсгийн аваргын төлөө маш хариуцлагатай барилдаан түүнийг хүлээж байна. Хэсгийг тэргүүлэгч 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Тато Григалашвилитай барилдах юм.