Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагатай болсон.
Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг шууд хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.
Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. Арван нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн” хэмээв.