Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.
Давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар хорих ял оноосон билээ.
Тэднийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан буруутайд тооцож байгаа юм.
Thanks for expressing your ideas. The one thing is that college students have a selection between federal student loan along with a private student loan where it is easier to go with student loan consolidating debts than through the federal student loan.