“Цэргийн цол олгох журам”-д өөрчлөлт оруулахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна.
Монголд цэргийн цолыг хавтгайруулан олгох явдал гаарч, хэрээс хэтэрсэн. Амжилт гаргасан спортынхонд, бөхчүүдэд, урлагийнханд гээд баруун солгойгүй цэргийн цолыг хавтгайруулан олгодог. Иргэд, олон нийт ч үүнд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл журамд өөрчлөлт оруулснаар энэ байдал өөрчлөгдөх ажээ.
Угтаа бол ЦЭРГИЙН ЦОЛ бол зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд албан тушаалын байдал, цэргийн болон тусгай бэлтгэл, зэвсэгт хүчинд алба хаасан хугацаа, байгуулсан гавьяанд тохируулан тэдэнд тухайлан олгодог цол.
Зөв зөв. Наадмаар найраатай допингтой 9 давсан болчихоод дэд хурандаа болчихоод байханд олон арван хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж буй цагдаа, цэрэг онцгой гээд хууль сахиулах гэж зүтгэж буй олон аавын хүүхдүүд юу ч үгүй зүтгээд л байгаа шүү дээ. Жишээ нь: Гал уснаас нэг ч хүний амь насыг авраагүй Батсуурь, гэмт хэргийг таслан зогсоох, хэв журам сахиулахын төлөө нэг ч цаг гадаа гудамжинд эргүүлд ажиллаагүй Оюунболд нар гээд дэд хурандаа цолоор шагнуулсан бөхчүүд гээд юмнууд бий шүү дээ. Тэдний цэргийн цолыг буцааж авах хэрэгтэй. Тэр бөхийнхөө цолыг авдаг юм байгаа биз.
Цэргийн цол бол цэргийн цол үнээр барилдаж байхад цэргийн өндөр цол буруу.Оюунболд Батсуурь нарын дэд хурандаа гэж юу байдаг юм.Ер нь маш буруу.Журмыг өөрчлөх.Цэргийн цол тамирчид дуучдад өгдөг шагнал биш.