Токиогийн паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөнө.
Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.
Түүний тэмцээн 10:00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг энд дарж шууд үзэх боломжтой.