Их Британид шатахууны жижиглэн худалдаагаар хоёрдугаарт бичигддэг “BP” компани нөөцийн хомсдолд орсноо мэдээллээ.
Иргэд шатахуун нөөцөлсний улмаас “BP”-ийн нийт шатахуун түгээх станцын бараг гуравны нэг нь шатахуунгүй болсон байна. Ялангуяа өргөн хэрэглэгддэг шатахууны нөөц дуусжээ. Хэдий тийм боловч Лондонд төвтэй “BP” компанийн 1200 түгээх станцын ихэнх нь нөөцтэй байгаа юм байна.
Ачааны автомашины жолоочийн дутагдал үүссэнээс шалтгаалан Их Британийн зарим супермаркетууд бүтээгдэхүүний хомсдолд ороод байжээ. Энэ асуудал долоо хоногийн өмнөөс “BP” болон “Exxon Mobil” зэрэг компаниудад нөлөөлж эхэлсэн байна.
Харин “EG Group” нэг хэрэглэгчид олгох шатахууны үнийн дүнгийн дээд хязгаарыг 41 ам.доллароор тогтоожээ.