“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг АТГ-аас саатуулжээ.
Түүнийг өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны орой саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
Тухайн үеийн буюу АТГ-аас Д.Хаянхярвааг шалгаж байх үеийн зургууд цахим орчинд өчигдөр оройноос тарж эхэлсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар тус зураг дээрх бэлэн мөнгө, валют түүний албан өрөөнөөс бус хувийн оффис дахь өрөөнөөс нь олдсон байна.