2021 оны 10 дугаар сарын 18-ний орой Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн гэр, албан өрөө, хувийн оффист нь нэгжлэг хийж, саатуулаад байгаа.
Тэгвэл эх сурвалжууд Д.Хаянхярвааг “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх явцдаа О гэгчээс 3 удаагийн үйлдлээр нэг сая ам.долларыг ойрын хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж авсан тухай мэдээлж байна.