МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна.
Тэрээр, “МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Бүлэгт албан ёсоор хоёр гишүүн нэмэгдсэн. Өмнө нь 60 гишүүнтэй байсан бол нөхөн сонгуулийн дараа гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг албан ёсоор намын бүлэгт бүртгэснээр 62 гишүүнтэй боллоо.
Хоёр, гурав дахь асуудлыг хаалттай хэлэлцсэн.
Тэрээр “Оросын талаас орос хүнийг УБТЗ ХНН-ийн даргаар тавих саналтай байна. Харин бид монгол хүнээ тавих саналтай байна” гэв.