АТГ-аас яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Монголоос гарсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д амьдарч байгаа билээ.
Түүнийг эх оронд нь албадан авчрах ажиллагаа ямар шатандаа яваа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Гадаадад эрэн сурвалжлах ажиллагаа явуулах гэдэг нь эрх зүйн хувьд тухайн улстай байгуулсан хэд хэдэн гэрээний үндэс дээр хийгддэг ажил юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-д байгаа гэдэг нь тодорхой, хэн бүхэнд ойлгомжтой байна. Хоёрдугаарт, интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Монгол Улс АНУ-тай эрх зүйн туслалцаа, ялтан шилжүүлэх гэрээ байгуулж байж, тухайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа иргэдийг албадан ирүүлэх боломжтой” гэв.