“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаарт дахин нэг УИХ-ын гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдсон байж болзошгүй тухай мэдээлжээ. Хохирогч бүсгүй хуулийн байгууллагад гаргасан гомдолдоо “…Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэжээ.
Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.