Манай улсын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хил давж саатуулагдсан мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр дотоодоос Монгол Улсын тодорхой тооны иргэд таван автомашинтай улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан.
Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 2021 оны аравнхёордугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон” гэдэг тайлбарыг өглөө.