МИАТ ТӨХК 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Бямба гараг бүр Москва хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.
ОХУ руу зорчих зорчигчдод тавигдах шаардлага:
-ОХУ-д бууж байгаа цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариу
Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Эсватини, Хонгконг, Лесото, Мадагаскар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабе улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй.
-Зорчигч эрүүл мэндийн хуудас бөглөнө. Эрүүл мэндийн хуудсыг доорх холбоосоос авна. https://www.rospotrebnadzor.ru/…/%D0%B0%D0%B2%D0%B8%D0…
-ОХУ-д зорчих явцад вакцины гэрчилгээгээ биедээ авч явах шаардлагатай.
Энэхүү шаардлага нь 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаарх бөгөөд өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу гэж тус компаниас мэдээллээ.