БНСУ-ын Янсан хотын дунд сургуульд сурдаг Монгол охинтой зүй бусаар харьцсан хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр /2022 оны нэгдүгээр сарын 13/ Ульсан хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Хэрэгт холбогдогч дөрвөн охинд тус бүр зургаан сарын хорих ял оноох шийдвэрийг гаргасан талаар ГХЯ-наас мэдээллээ.