Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг, даалгаврыг өгчээ. Үүнд,
-Өнөөгийн нөхцөл байдалд Засгийн газраас хөл хорио тавих шаардлагагүй гэж үзлээ.
-Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харьяа байгууллагын ажилчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй бөгөөд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах үүргийг өглөө.
-Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх гурван төрлийн арга хэмжээг танилцуулсан юм. Ерөнхий сайдын зүгээс БШЯ, УОК, ЭМЯ-аас саналаа нэгтгэн ирэх долоо хоногт шийдэхийг үүрэг болголоо.
-Цагаан сарын баяраар иргэдийг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохийг Засгийн газраас уриаллаа.