БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдах өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орноосоо мордсон юм.
“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Баасан гарагийн 20:00 цагт эхлэх юм.
Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 91 улсын 3,000 орчим тамирчин өрсөлдөнө. Наадам хоёрдугаар сарын 20-ны өдөр өндөрлөх юм.