Парист төвтэй Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) засгийн газар хоорондын байгууллага газрын тосны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар санал нэгджээ.
Украин улс руу ОХУ халдан довтолсонтой холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрчимтэй нэмэгдэж байгаа.
IEA байгууллагын бүх 31 гишүүн улс Украины хямралын улмаас зах зээлийн нийлүүлэлт тасалдахгүйг батлан харуулахын тулд тус тусын нөөцөөсөө нийт 60 сая баррель газрын тос гаргахаар тохиролцжээ.
Тус байгууллагад АНУ, Их Британи, Европын Холбоо, Мексик, Канад, Япон зэрэг улсууд багтдаг юм.
“Өнөөдрийн шийдвэр бол дэлхийн олон орон Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг буруутгаж байгаагийн нэг илрэл юм” гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлээд ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтээс дэлхийн зах зээлийн хамаарлыг багасгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авахаа амлажээ.
Энэ долоо хоногийн эхээр Shell, British Petrolium зэрэг өрнөдийн томоохон компаниуд Оросын эрчим хүчний салбар дахь эзэмшлээсээ татгалзаж, хэрэгжүүлж байсан төслүүдээ зогсоосон юм.
Эх сурвалж: BBC