Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцсэн. Мөн Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар зарим материалыг төрийн нууцаас гаргахаар шийдвэрлэсэн.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан” гэв.