АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардан авлаа.
Энэ үеэр нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Өнөөдрөөс эхлэн 21 аймгаараа тойрно, хотын уулзалтууд хийнэ. АН-ын даргын сунгаа бол АН-ын асуудал биш. Энэ бол Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм.
Өнөөдөр парламент нэг намын олонх, төрийн гурван өндөрлөг нэг намаас байгаа нь ардчилсан нийгэмд яаж нөлөөлж байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байна. Тиймээс би энэ даргын сунгааг Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж бодож өөрийгөө сойж байна” гэлээ.