“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр боллоо.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа уран нугараач А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр эцсийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав.
Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон хэлний мэдлэгтэй.
А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан юм.
Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.