АНУ, Япон болон Европын холбооны эдийн засгийн хоригт орсон ОХУ-д санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Дайн өдөөсөн Орост валютын хомсдол үүсч, хязгаарлалт тогтоожээ.
Мөн кассын машинд хэрэглэдэг цаас дутагдалтай болсон тул хэрэглэгчдэд банкны чек өгөхгүй байхыг зөвшөөрчээ. Оросын эрх баригчид иргэдээрээ дамжуулан Беларусь, Киргизстан, Украин, Казахстан, Тажикстан, Армени, Туркменистан, Гүрж, Молдави, Узбекстан, Азербайжанаас ам.доллар татах болсон байна. Улмаар хөрш орнуудад нь валютын ханш өсч, зах зээлд хомсдол үүсэх болжээ.
Монгол Улсад ч энэ нөлөө ажиглагдаж ам.доллар олдохгүй, банкууд хязгаарлалт тавих болов.
Оросын дайны түрэмгийлэлд валютын нийлүүлэлт хийхгүй байхыг барууны орнууд шаардан, эдийн засгийн хоригт оруулж болзошгүйг сануулсан. ОХУ-ын төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина дайн эхэлж, эдийн засгийн хориг тавигдмагц огцрох хүсэлтээ гаргасан. Тэрээр дайн эхэлсэн өдрөөс гашуудлын хар хувцаснаас салаагүй. Ерөнхийлөгчийн уулталтад оролцохдоо дайны үр дүнд Орос орон илүүтэй хохирохыг хэлж, сануулж байжээ.
Э.Набиуллина “Оросын инфляци 69-72% болно. Би ийм нөхцөлд ажиллаж чадахгүй. Бусдын чацга баасыг цэвэрлэгч л арилгана биз, би өөр салбарын мэргэжилтэн” гэж шууд хэлсэн гэнэ. В.Путин “намайг хэлээд байна уу?” гэхэд “хэн хүндрүүлсэн юм тэр нь өөрөө шийднэ биз” гэсэн бололтой. Э.Набиуллина нь эр зориг, шийдэмгий байдлаараа нэлээдгүй алдартай нэгэн юм.