УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар тулгамдаж буй 10 гаруй асуудлыг хэлэлцжээ. Дотоодод долларын хомсдол үүсэж болзошгүй байгаа эсэх тухай асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах хариултыг өглөө. “Өнгөрсөн баасан гарагийн бүлгийн хурлаар бид долларын нөөцийн тухай ярьсан. Гадагшаа ямар нэг байдлаар бэлэн мөнгө гаргах нь хориотой. Үүний дагуу хатуу хяналт тавьж байна. Авто зам, төмөр зам болон агаараар доллар гаргаад байна гэдэг худлаа. Өнгөрсөн 11, 12 сард экспорт үндсэндээ бүрэн хаагдсан. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт хилээр гарч байна. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин л гарч байна” гэлээ.