Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган өнөөдөр болох бөгөөд тус хуралдаанаар ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгоно.
Тэгвэл ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлээд буй. Олимпын хорооны нийт 180 гишүүний саналаар ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.
Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн билээ. Улмаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар ажиллаж байна.