Америкийн алдарт жүжигчин, “Хатуу самар” киногоороо олонд танигдсан Брюс Уиллис ярих чадварт нөлөөлдөг өвчний улмаас урлагийн замналаа өндөрлүүлэхээр болжээ.
“Б.Уиллис саяхан афази өвчтэй болох нь оношлогдсон бөгөөд танин мэдэхүйн чадварт нь нөлөөлж эхэлсэн тул сайтар тунгаан бодсоны эцэст урлагийн замналаа өндөрлүүлэх шийдвэр гаргасан” гэж лхагва гарагт жүжигчний гэр бүл мэдээлжээ.
Өдгөө 67 настай Б.Уиллис нь 1988 оноос үзэгчдийн хүртээл болсон “Хатуу самар” цувралын дүрээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн юм. Тэрбээр мөн “Зургаа дахь мэдрэхүй”, “Армагеддон” зэрэг хит кинонуудад дүрээ мөнхөлсөн билээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг