Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан / 2022.03.31/ боллоо.
Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэв.
Ардчилсан намын зүгээс мэдээлэл хийж “Жил гаруй үргэлжилсэн Ардчилсан намын маргаан үүгээр дуусаж байна. Жил зургаан сар үргэлжилсэн үл ойлголцлыг Улсын Дээд шүүх өнөөдөр эцэслэн шийдлээ” гэж мэдэгдэв. Мөн нийт намын гишүүддээ хандан дүрмээ, үнэт зүйлээ, зарчмаа тойрч нэгдье гэж уриаллаа.
АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ингээд манай намын тамганы асуудал шийдэгдсэн. Ардчилсан намын төв байранд хадгалаатай байна” гэлээ.