Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Цагдаагийн газар олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, Бруклин дүүргийн метроны буудалд 12-ны өдөр зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж, олон хүн шархадлаа гэжээ. Халдлага орон нутгийн цагаар 8:30-д Sunset паркийн ойролцоох метроны буудалд гарсан бөгөөд 13 хүн суманд өртсөн байна. Цагдаа байгууллагаас хэрэг гарсан бүсийг битүүмжилж, сэжигтнийг эрэн хайх ажиллагааг зохион байгууж байна.