Синьхуа агентлагийн мэдээ: Өчигдөр буюу 4 дүгээр сарын 26-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин тус улсад айлчилж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзалт хийлээ. Энэ үеэр Украинтай хэлэлцээ хийхээс татгалзахгүй. Дипломат аргаар тохиролцоонд хүрэхийг хүсч байна гэж Путин мэдэгдсэн байна.
Кремлийн сайтын мэдээлснээр, Путин Гутерриш нар Оросын явуулж буй цэргийн үйл ажиллагааны талаар, мөн Украины нөхцөл байдлын талаар ярилцлаа. Путин Гутерриш нар ганцаарчилсан уулзалт хийсэн гэжээ.