УИХ-ын Халдашгүй Байдлын дэд хороо хуралдан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Уг хуралдаанд оролцсоныхоо дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: “УИХ-ын Халдашгүй Байдлын дэд хорооны дэгийн дагуу би асуултанд нь хариуллаа. Хуурай гүжирт хариу үгүй гэдэг нэг үг байдаг юм. Би буруугүй” гэв.