Америкийн кофены жижиглэн худалдааны сүлжээ Starbucks Оросын зах зээлээс гарч байгаагаа Даваа гарагт зарлажээ.
Ингэснээр тус улс даяар үйл ажиллагаа явуулдаг 130 салбараа хаах юм байна.
Ингэхдээ ОХУ дахь 2000 орчим ажилтныхаа цалинг зургаан сарын турш үргэлжлүүлэн олгож, шилжилтийн үед нь дэмжлэг үзүүлэхээ Starbucks компани амлажээ.
Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа буюу гуравдугаар сарын эхээр Starbucks үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж байв. Гэхдээ олсон орлогынхоо тодорхой хэсгийг Украин дахь хүмүүнлэгийн үйлсэд хандивлахаар болж байжээ.
Гэвч Coca-Cola, PepsiCo, McDonald’s зэрэг өрнөдийн бизнесийн салбарууд Оросын зах зээлээс гарсны дараа Starbucks шийдвэрээ эргэн харахад хүрсэн бололтой.
Эх сурвалж: Associated Press