Энэ жил Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор ашиглалтад орлоо. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулсан 1000 хүний суудалтай, гурван блок бүхий дөрвөн давхар спорт цогцолбор юм.
Энэ спорт цогцолбор нь бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн, бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, 280 үзэгчдийн суудалтай спорт заал, тамирчдын хувцас солих өрөө зэргээс бүрдэнэ.
Харин нөгөө нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дээд Салхитын аманд ашиглалтад орсон соёл, спорт, аялал жуулчлалын цогцолбор. Тус цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, авто зогсоол зэргээс бүрдэнэ.
Мөн гүйлтийн зам, тамирчдын хувцас солих өрөө, ариун цэврийн байгууламж, кофе шоп, спорт барааны дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууламжийг төлөвлөн байгуулжээ.
Бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй бөгөөд элсний гар бөмбөг, амралтын талбайг байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.