АНУ-ын Техас муж улсын Увальде хотын Робб бага сургуульд болсон галт зэвсэг хэрэглэсэн халдлагын улмаас 14 сурагч, нэг багш нийт 15 хүн амиа алдсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн нь тухайн нутгийн дунд сургуулийн 18 настай сурагч байсан бөгөөд тэрбээр нэгэнтээ нас барсан байна гэж тус муж улсын дарга Грег Абботт орон нутгийн цагаар 5-р сарын 24-нд хэлжээ. Уг мэдээлэлд, гэмт хэргийн сэжигтэн сургуульд нэвтрэн орохоосоо өмнөхөн эмээ рүүгээ буудсан байв гэж Грег Абботт мэдэгджээ. Уг хэргийг цаашид мөрдөн шалгаж байгаа юм байна.
Өмнө нь Америкийн олон мэдээллийн хэрэгсэл Увальде хотын Робб бага сургуульд болсон галт зэвсэг хэрэглэсэн халдлагын улмаас наанадаж 2 хүүхэд нас барж, арав гаруй хүн шархадсан гэж мэдээлж байсан юм.