Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням мэдээлэл өглөө.
Тэрээр “2021 онд цагдаагийн байгууллагад 6558 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 24.6 хувийг эзэлж байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд 4592 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. 4592 гэмт хэргийн 82 хувь нь нийслэлд бүртгэгдсэн.
Өдөрт дунджаар 35 залилах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгийн залилах гэмт хэрэг 2015 онд 17 бүртгэгдсэн байдаг. Харин энэ тоо 2021 онд 2776 болж өссөн байна. Өнгөрсөн жил иргэн, ААН-д нийт 72 тэрбум төгрөгийн хохирол учирсан” гэлээ.