Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Украины ГХЯ-ны сайд Кулебатай утсаар ярьж, Орос-Украины мөргөлдөөний улмаас үүссэн үр тариа, хүнсний хямралыг хэрхэн шийдвэрлэх тухай санал солилцжээ.
Уулзалтын үеэр тэд Америкаас Украинд үзүүлэх аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын тусламжийг үргэлжлүүлэх, түүнчлэн хүнсний хямралыг шийдвэрлэх сүүлийн үеийн хүчин чармайлтын талаар хэлэлцсэн гэж Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Прайс мэдэгджээ.
Орон нутгийн цагаар 5-р сарын 28-нд ТАСС агентлаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирлын туслах Маурицио Мартинагийн хэлснийг иш татан мэдээлэхдээ, Украины хямралаас үүдэлтэй хүнсний хангамжийн хомстол, бордоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өссөний улмаар дэлхийн хэмжээнд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог 220 саяд хүрч мэднэ гэжээ.