Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан баг “Нэгдүгээрт хүүхэд” хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МХЕГ-ын төлөөлөл “Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүүхдийн хөдөлмөрийн асуудалтай холбоотой хяналт шалгалтыг зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийн зуслангийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Нийслэл орчмын ногоон байгууламжид үйл ажиллагаа явуулах гэж буй найман хүүхдийн зусланд хяналт шалгалт хийхэд дүн хангалтгүй гарсан. Иймд зуслангийн үйл ажиллагаа явуулах ААН-д салбарын сургалт зохион байгуулаад, хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт шалгалт зохион байгуулсны үндсэн дээр зуслангуудын үйл ажиллагааг нээнэ” гэв.
Орон нутагт энэ хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.