Зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 20-нд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч, одоо зуслангууд гуравдугаар ээлжийн сурагчдаа хүлээн авч байна.
Зуслангийн нэг ээлж 7-10 хоног бөгөөд төлбөр нь хоногийн 25-30 мянган төгрөг юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар зуслангуудын үйл ажиллагааны явцын шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хийж эхэлжээ.