АНУ-ын Ашгийн бус “Галт зэвсгийн хүчирхийллийн архив”-ын 12-нд гаргасан тоо баримтаас үзвэл, Америкийн зүүн бүсийн цагийн 12-ны 16 цагийн байдлаар, АНУ-ын олон газарт 25 удаагийн буудлагын хэрэг гарсны улмаас наадаж 6 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна. Харин өнгөрсөн 72 цагийн дотор Америкт 299 удаагийн буудлагын хэрэг гарчээ.
Орон нутгийн цагаар 11-ний өдөр, оюутнуудаар удирдуулсан галт зэвсгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх ” амьдралын төлөөх жагсаал” гэгч өргөн хэмжээний жагсаал чуулган Вашингтон хотод болжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын 50 муж улсын олон зуун хот, олон мянган иргэд энэхүү жагсаал чуулганыг дэмжсэн байна.
Галт эвсгийн хяналтын арга хэмжээг аль болох хурдан нэвтрүүлэхийг Цагаан ордон, Конгресст хүчтэй шаардсаны улмаас АНУ-ын Конгресс орон нутгийн цагаар 12-нд мэдэгдэл нийтэлж, хоёр нам галт зэвсгийн хүчирхийллийг зохицуулах нэгэн төслийн хүрээнд тохиролцоонд хүрсэн гэжээ.