Сүрьеэ өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас мэдээллээ.
- Жилд 13000-14000 хүн шинээр сүрьеэгээр өвчилж байгаа боловч 3000-4000 хүн бүртгэгдэж байна.
- Жилд 8000-10000 хүнийг илрүүлэхгүй орхигдуулж байна.
- 2021 оны ДЭМБ-ийн тайлан мэдээгээр Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд орсон.
- Төвийн болон зүүн бүс, төмөр замын дагуух аймаг, орон нутагт өвчлөл өндөр
- Сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгддэг.
- 2021 онд сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх оноос 30% буурсан. Гэвч энэ нь бодит бууралт биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Сүүлийн 5 жилд статистикаас үзэхэд, нийт сүрьеэгийн доторх хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь өссөөр байна.