ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе энэ оны наймдугаар сарын эхээр Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар туулж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоохоор төлөвлөж байгаа аж.
Аялал эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын Боролдой студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчлах тухайгаа юм байна.
Гиидо Кунзе нь 1965 онд төрсөн, бизнес эрхэлдэг, экстрим спортын тамирчин юм. Тэрбээр сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Тодруулбал, Австралийн баруунаас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарчээ.
Мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн гайхалтай дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм.