“Урангүй монгол, хууль бус ураны эсрэг дуу хоолой” сэдвээр Дундговь аймгийн Өлзийт сумын Нутгийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Ураны компанийнхан орон нутгийн иргэдийг зодож заналхийлсэн талаар мөн мэдээлэв.
Дундговь аймгийн малчин н.Ганцолмон:
“Өлзийт сумын Буянт багт малчдын зөвшөөрөлгүйгээр хор олборох гэж байгааг малчид эсэргүүцэж байна. Цаашдаа уран гараад эхэлбэл бид яаж амьдрах вэ? Дорноговийн Улаанбадрах суманд эрүүл мал байхгүй боллоо. Эрүүл гэдэс толгой идэхийг хүсэж байна. Энэ иргэд нүүгээд явъя гэхээр хаашаа очиж амьдрах вэ?
Малчдад эхнээсээ нөлөөлөөд эхэлж байна. Малчдын махыг урантай газрын мах гээд буцааж байна. Бид төр засгаасаа илүү ихийг хүсээгүй. Тэтгэвэр тэтгэмж хүсээгүй” гэв.