Энэ намрын хүнсний ногооны урьдчилсан мэдээлэл аваад ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал”- ийн анхны зорилт хэрэгжихэд ойрхон болжээ гэж ойлголоо.
Монгол улсын хэмжээнд энэ жил төмс ЗУУН ХУВЬ дотоодоо хангаж, нарийн ногоо буюу бусад ногоогоо Монголчууд бид Эх орныхоо ДАЛАН ХУВИЙН хэрэгцээг хангахаар ургац авах сайхан мэдээг хүлээж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал”-ын нэн түрүүний зорилт бол бүх төрлийн хүнсний ногоогоор дотоодоо хангах, энэ зорилт ийм эрчээрээ явбал бид ирэх жил дотоодын хүнсний ногоогоор эх орноо хангах нь ээ.
Дараагийн зорилт бол хүнсний ногоогоо гадаад зах зээлд гаргах ингэж чадвал Монголчууд Эрүүл-Эко хүнсний ногоогоор хөршүүддээ цаашлаад Азид гарах боломжтой юм. Улсынхаа зорилт болсон Хүнсний хувьсгалын хэрэгжилтийг шуурхайлан, хөдөлмөрлөн зүтгэж буй тариаланчид, ногоочдодоо энэ дашрамд талархал илэрхийлэх нь зүй.
Бид Хятад ногоог хилээр оруулахгүй гэж муйхарлан зүтгэхийн оронд чанаргүй Хятад ногоог эрүүл эх орны хөрсөнд ургасан ногоогоор шахаж гаргах нь хамгийн зөв шийдэл юм.
Эрээний ногоо адлагдаж Эх орны ногоо амтагдах цаг иржээ.
“Хөрс эрүүл бол – Хүнс эрүүл- Хүнс эрүүл бол хүн эрүүл” гэсэн У.Хүрэлсүхийн зорилт улсдаа хэрэгжиж удахгүй хөрш улсын зах зээлд нэвтрэх цаг ойртож ээ.
Нийтлэлийг бичсэн О.Түвшиндэмбэрэл