Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяны хүрээнд холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ)-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-д зааснаар агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах зорилтын хүрээнд ажиллаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг 70 орчим хувиар буурна хэмээн харж байгаа. Яагаад энэ тоо хэмжээг хэлээд байна гэвэл, “Тавантолгой түлш” ХХК-ийн технологид тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний технологийг өндөр түвшинд аваачсан. Түлшний чийгшлийн хувь, түлшнээс ялгарах хүхрийн хий тодорхой хэмжээнд буурч байгаа. Тиймээс агаарын бохирдлыг 70 хүртэл хувиар бууруулах зорилтыг хангана хэмээн үзэж байгаа.