Үнийн өсөлт, иргэдийн орлоготой холбоотой асуудлаар Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнууд, Батлан хамгаалахын сайд Японы эсрэг явуулах гэж буй хойд хөршийн цэргийн ажиллагаанд оролцсон. Япон улс бол манай орны гол хөрш. Гэтэл бид энэ улсын эсрэг цэргийн ажиллагаанд оролцон дэмжиж байгаа нь буруу зүйл.
Нам төр нэг байдаг тогтолцоо руу Монгол Улс явах гэж байна. Д.Амарбаясгалан та Монгол Улсын асуудлыг шийдэх гэж ЗГХЭГ-ын дарга болсон болохоос биш МАН-ыг 2024 онд ялуулахын тулд гэдэг хариуцлагагүй үг хэлж болохгүй.
2024 онд төсвийн болон татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн сонгуульд зарцуулах гэж байна. Ингэх юм бол манай улсад буруу жишиг тогтоно.
Эрх баригчид үнийн өсөлтийг шийдэх ажил хийхгүй юм шиг байна. Иргэдийн авч байгаа цалин цаас болж хувирлаа. Та нар өөрчлөөч гэж байна. Бид засаг бариагүй. МАН энэ бүгдийг хийж чадна гээд амлалт өгсөн. Тиймээс МАН иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх талаар шийдэл гаргаж ажиллах ёстой” гэдгийг хэлэв.