Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр /2022.11.01/ нийслэлийн Прокурорын газрын үүдэнд Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан.
Швейцарийн холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм билээ. Энэ оны зургадугаар сарын 13-нд нийслэлийг Прокурорын газраас надад албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус улс дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд ирүүлсэн” гэв.
Чи муу гуйлгачин л байсан ш дээ чамайг мэдэхгүй биш
Today, taking into consideration the fast life style that everyone is having, credit cards get this amazing demand throughout the market. Persons out of every area are using credit card and people who are not using the credit card have made arrangements to apply for one. Thanks for spreading your ideas about credit cards.