Алан хядах бүлэглэл болох Аль Каидагаас исламуудад хатуу сануулга хүргүүлж, ахан дүүстээ ДАШТ-ээс хол байхыг анхааруулжээ.
Хэрэг явдлыг тодруулбал, Аль Каида бүлэглэл тус анхааруулгыг хөл бөмбөгийн ДАШТ эхлэхээс нэг хоногийн өмнө хүргэсэн байна. Гэвч анхааруулга бүхий зурваст шууд заналхийллийн шинж ажиглагдаагүй ажээ.
Анхааруулгыг АНУ-ын төрийн бус тагнуулын байгууллага болох SITE гэх бүлэг илрүүлсэн юм. Тэдний олж мэдсэнээр Аль Каида бүлэглэл, “Бид ислам ах дүүстээ энэхүү арга хэмжээнээс холуур байж, үүнд оролцохгүй байхыг анхааруулж байна” гэжээ.
SITE бүлгээс олж мэдсэнээр анхааруулгыг Аль Каида бүлгийн Йемен улс дахь салбараас хүргүүлсэн бөгөөд тэдний зүгээс Катар улсыг ёс зүй хүмүүс улсдаа авчирч байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: UNILAD